Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 55 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 27 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 43 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 18 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 23 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 40 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 48 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 50 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 51 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

У.Хүрэлсүх: Гэр хорооллын айлууд гал түлэхгүйгээр дулаан амьдрах боломж бүрдэж байна

/4-р сарын 12/  -  12 цаг 06 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон улсын төсөв, нийслэлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр  танилцаж, газар дээр нь очиж ажиллажээ.

Үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Оюунчимэг, Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн  нягтрал ихтэй хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, дулаанд холбогдсон айлд зочиллоо.

Хотын захирагч С.Амарсайхан, дэд бүтцийн төвийн талаар Ерөнхий сайдад мэдээлсэн танилцуулгадаа Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой гэр хорооллын дундын бүсийн   2.794 га газарт 20017-2020 онд нийт 50 хэсэгчилсэн болон бие даасан инженерчлэлийн хангамжийг нэвтрүүлэх зорилготой Дэд бүтцийн төвийг нийслэлийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 220 нэгж талбайг хамарсан, 14 га газарт, 285 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөснөөс өдгөө эхний ээлжийн 33 айлыг дулаан шугамд холбоод байгаа гэдгийг  Ерөнхий сайдад дуулгалаа. Мөн  дээрх төсөл хэрэгжих 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэд нуур, гэрэлтүүлэг, камержуулалтаас бүрдсэн их бүрэн тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдснийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэд бүтцийн төсөл хэрэгжснээр нүүрс түлж, утаа гаргадаг явдал багасна. Гэр хорооллын айлууд гал түлэхгүйгээр гэртээ дулаан орчинд, хашаандаа тав тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэж байгаа юм. Энэ ажлыг Засгийн газраас дэмжиж ажиллана. Цаашдаа ийм жишгийг бусдад сайн сурталчлан таниулах хэрэгтэй”  гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC