Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 50 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 23 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 38 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 14 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 18 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 35 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 43 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 45 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 46 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

Гоодойн аманд гарсан түймрийн улмаас 12 байшин 3 гэр шатжээ

/4-р сарын 15/  -  9 цаг 30 минут

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодой-Ам”-д 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 57 минутад хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 14 цаг 05 минутад очиход түймрийн тархалт дэлгэрсэн байсан тул Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 34, 63, Нийслэлийн Аврах анги-105-ын нийт 7 ангийн 102 алба хаагч, 28 автомашинтайгаар түймрийн голомтын тархалтыг зогсоож, цурманд оруулан, бүрэн унтраалаа.

Гал түймрийн улмаас зуслангийн 12 байшин, 3 гэр шатсан байна. Иргэдийн ярьж буйгаар гагнуур хийж байсан иргэний буруутай үйлдлээс оч үсэрч, шар өвсөнд авалцсанаар гал гарсан гэж таамаглаж буй аж. Галын улсын байцаагч нар болон цагдаа, прокурорын албан хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэн ТА холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх //ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн/, 8.2 дахь /мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн/, 8.3 дахь /шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан/, 8.4 дэх /тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, чүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан/ бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтын дагуу захиргааны шийтгэл оногдуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC