Шинэ мэдээ

С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН11 минут 6 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан14 минут 35 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь40 минут 24 секундын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргажээ9 сар 12. 11:32Монгол хүний амь ХЭЗЭЭ үнэтэй болох9 сар 12. 11:26ЗӨВЛӨМЖ: Ундны усны эрүүл ахуйг ХАНГАЦГААЯ9 сар 11. 15:38Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана9 сар 11. 15:28

Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлье

/4-р сарын 15/  -  10 цаг 25 минут

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

  Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Тухайлбал энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол  өнөөдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 айлын байшин шатаад байна.

 Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

 Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

  Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC