Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна47 минут 12 секундын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 цаг 45 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 цаг 53 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ8 цаг 42 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно8 цаг 48 минутын өмнөНаршилтаас сэргийлье8 цаг 51 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан8 цаг 52 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй8 цаг 53 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

Хотын захирагч хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо

/4-р сарын 15/  -  10 цаг 27 минут

Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж,  махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.

Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачинаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладагаа дурьдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй ” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  томоохон захын нэг Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж байна. Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Махны  үнэ өртөгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

Мөн тэрээр гурил будаа, хүнсний ногоо, ахуйн бараа бүтээгдэхүүний  худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, ярилцлаа.

Эх сурвалж:Ulaanbaatar.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC