Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна11 минут 42 секундын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 цаг 9 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 цаг 17 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ8 цаг 7 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно8 цаг 12 минутын өмнөНаршилтаас сэргийлье8 цаг 16 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан8 цаг 17 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй8 цаг 18 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно

/4-р сарын 16/  -  10 цаг 03 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр буюу /2019.04.15/ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа аж. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Хотын захирагч С.Амарсайхан үйлчилгээний нэгдсэн төвөөр явж танилцсаны дараа “Төр татвар төлөгчдийнхөө төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрд байгаа мэдээ мэдээллийг иргэдээсээ нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.

Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд оочир дараалалгүй байдаг. Ийм аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийн халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэв.

Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC