Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ5 цаг 16 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 49 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа8 цаг 4 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 40 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 44 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино4 сар 26. 9:18“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ4 сар 26. 9:15Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав4 сар 26. 9:10Улаанбаатар 17 хэм дулаан4 сар 26. 9:08Үс шинээр засуулбал идээ ундаа олдоно4 сар 26. 9:07С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

Хуурамч тамга тэмдэг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байжээ

/4-р сарын 16/  -  16 цаг 01 минут

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ.

Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх замаар бусдыг залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад байгууллагын бичиг баримт тамга, тэмдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт материал, арилжааны банкуудын дансны хуулга, цалин орлогыг нотлох баримт бичиг зэргийг хуурамчаар үйлдэн залилан мэхлэдэг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон.

Иймд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бусдад зээл олгох, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг үйл ажиллагаа явуулахдаа бичиг баримтыг сайтар шалгах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагааг биечлэн гаргуулж авах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC