Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Ерөнхий сайд Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театрт ажиллалаа

/4-р сарын 22/  -  10 цаг 42 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрээр өнөөдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав. 

Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй болсон тул Соёлын тухай, Барилгын тухай хуулийн холбогдох заалт,Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоожээ. 

Музейн удирдлага, ажилтнууд 13 мянга орчим үзмэрээ зориулалтын хайрцаг, шилэн хорго зэрэгт хийж, аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хэдийгээр барилгагүй болсон ч хуучирсан үзмэрүүдээ сэргээн засварлах, сангаа баяжуулахад анхаарч байгаа тухай музейн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав.

Музейн барилга 5000 м.кв талбайтай байсан учир 1100 орчим үзмэр буюу  нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг л байрлуулдаг. Цаашид 15 мянган м.кв талбайтай барилгатай болбол нийт үзмэрийн 30 хүртэл хувийг дэлгэх боломжтой гэж тооцоолжээ. 

Засгийн газар Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барихаар төлөвлөн Ажлын хэсэг томилсонБайгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Музей, театр барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэлээ. 

Ерөнхий сайд дараа нь Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллалаа.Улсын драмын театрын байранд Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр байрладаг. Зай талбай дутагдалтай учир нэг байгууллага нь бэлтгэл сургуулилт, тоглолт хийх үед бусад нь сул зогсохоос өөр аргагүй болдог тухай уран бүтээлчид ярилаа. Харин Засгийн газар Үндэсний урлагийн их театр байгуулахаар болсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж талархан хүлээж авснаа Ерөнхий сайдад илэрхийлэв. 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг хөгжүүлэх тухай дээр дооргүй ярьсан. Одоо үүнээс гадна урлаг, соёлын салбараа бүх талаар дэмжих ёстой. Урлаг, соёлоор дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхэд анхаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.  

Ерөнхий сайд 2017 онд болсон “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг нээж үг хэлэхдээ Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ гэж байсан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC