Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

/4-р сарын 24/  -  8 цаг 22 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC