Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Дүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна

/4-р сарын 26/  -  8 цаг 39 минут

НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан бөгөөд нийт 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд  өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед бэлэн эсэхээ шалгав. Өдгөө газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг Хан-Уул, Баянгол дүүргийн нүүлгэн шийлжүүлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүлгэн шилжүүлэх байрыг нэг цагийн дотор босгох боломжтой” хэмээн хэлж байв.

Харин Баянгол дүүргийнхэн “ДЦС-IV”-ийн урд буюу Дүүргийн агропаркийнхаа талбайд иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Тэд нийт 543 хүнийг нүүлгэн шилжүүлж, анхны тусламжаас авахуулаад бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, нийслэлийн Онцгой комиссын дэд дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотноо  гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг маш олон жилийн дараа хийж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцлоо. Гэхдээ иргэд маань болзошгүй гамшигт бэлэн бус байгаа нь ажиглагдаж байна. Гамшгаас хамгаалах сургалт бол иргэдэд тараасан бүртгэлийн цааасан дээр зөвхөн тамга дараад, ажилд нь явуулах, эсвэл гэртээ буцаж харихад зориулагдаагүй гэдгийг ойлгоорой. Гамшиг болсон тохиолдолд бид иргэдэд цуглах талбай дээр эхний ээлжийн үйлчилгээг үзүүлээд дараагийн арга хэмжээг авах зохион байгуулалтад оруулах зорилготой. Харин иргэд олон нийт бүртгэлийн хуудсан дээр тамгаа хурдан дарсангүй гэж бухимдаж байна. Аливаа гамшиг тохиолдсон үед иргэд яарч сандралгүй тайван байж, нэгдсэн зохион байгуулалттайгаар мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг авах учиртай” хэмээн тайлбарлалаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцож байна. Бүртгэлийн асуудал дээр л хүндрэл гарлаа. Үүнийг цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ бодолцох ёстой зүйл гэдгийг практикаас харлаа. Газар хөдлөлтийн гамшигтай холбоотой мэдээллийг 111 аюулгүйн талбайд цугласан иргэд, оршин суугчдад хүргэлээ. Одоо бид үргэлжлүүлээд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж байна” гэлээ.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талбайд иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлжээ. Мөн төрийн бус байгууллагууд, сайн дурынхан ирж иргэдэд шуурдлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байлаа. Ингээд сургуулийн удирдагч болон хотын удирдлагууд хээрийн эмнэлэг, аврах ажиллагааны дадлага сургуулийг үзэж, танилцахаар цааш хөдөлсөн юм. Мөн үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулиар өнөөдрийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC