Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзав

/4-р сарын 30/  -  11 цаг 07 минут

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй 3 дахь жилдээ зангиагүй уулзлаа. 

Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

Өнгөрсөн онд МУХБ нь өрийн удирдлагыг зохион байгуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн Газрын баталгаагүй үнэт цаас арилжаалж, 500 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн нь Санхүүгийн шилдэг хэлцэл, Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав.

Эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд 

Бонд арилжаалж үүсвэр бүрдүүлэн улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилттайгаар МУХБ 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зээлийн үлдэгдлийн салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар хийгдэж буй санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий Газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас 2015 – 2018 онд шалгалт орсноос гадна тус хуулийн дагуу Засгийн газар 2 жил тутам шалгалт хийж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд МУХБ-нд жилд дундажаар 3 - 4 байгууллагын шалгалтын үйл ажиллагаа явагдсан байна. Мөн санхүүгийн тайлан, зохистой харьцааны гүйцэтгэлийг сар бүр Монголбанк, Сангийн яаманд хүргүүлж байна.

Түүнчлэн Сангийн яам, Дэлхийн банктай байгуулсан Мастер гэрээний дагуу 2012-2017 оны үйл ажиллагаанд PwC аудитын байгууллагаар иж бүрэн шинжилгээ хийлгэж, тайланг олон нийтэд мэдээлээд байна. Энэ нь МУЗГ, ОУСВ-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн төдийгүй үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлаа олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар үнэлүүлсэн үйл явдал болсон.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

“1. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд МУХБ-наас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.

2. ТЭЦ 4 - ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Өнгөрсөн онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг  үе шаттайгаар авч санхүүжүүлж байна.

3. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд МУХБ-ны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

4. “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн  250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC