Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ5 цаг 54 минутын өмнө"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"6 цаг 4 минутын өмнөТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү6 цаг 19 минутын өмнөГ.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ6 цаг 25 минутын өмнөУлаанбаатарт бороотой6 цаг 29 минутын өмнө"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

"С.Эрдэнэ ээ, чи гэмт хэргийн бүлэглэлийн гар хөл болохоо боль"

/5-р сарын 2/  -  10 цаг 40 минут

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-д АН есөн суудалтай үлдсэний дараа АН-ын даргын сонгууль болсон. Би шударга үнэний төлөө намын даргын сунгаанд өрсөлдсөн. Цагдаа, тагнуул, мөрдлөг гээд надад маш их дарамт шахалт үзүүлж ирсэн. Намын даргад өрсөлдөхөд, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд намайг дуудаж сэжигтэн болгож байсан. Би тухайн үед “Сэжигтэн хүн намын даргад өрсөлдлөө” гэсэн Пи Ар явах юм байна гэж бодож байсан. Энэ бол М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хонгилын нэг хэсэг байсан гэдгийг хожуу ч гэсэн хэлье гэж бодож байна.

Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар намайг хууль шүүхээр дарамталж байсан ч би өрсөлдсөн. Гэвч тэд намайг унагаах бүх зүйлийг хийсэн. Санал хураахын өмнөх өдөр Ц.Элбэгдорж “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэж гишүүдэд үүрэг өгсөн. Р.Амаржаргалыг ерөнхийлөгч болгочихвол арай зөөлхөн юм байна гэж бодсон байх. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн. Тэгээд би Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Би ерөнхийлөгчийн зөвлөх болсноос хойш АН-ын ажилд оролцоогүй юм. Гэтэл намайг намын дарга С.Эрдэнэ намын байр зарж идсэн мэтээр гүтгэж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх ёстой. 

Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт нэг зүйл хэлчихмээр байна. Төрөө зардаг хулгайч нараа та нарт АН томдоно шүү. АН ардчилсан хувьсгалыг хийж, ард түмнийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох, түүчээлэх ажлаа эхлүүлэх ёстой нам. Хоёрдугаарт, би С.Эрдэнэд хандаж хэлье. С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийгээд байгааг ард түмэн ойлгочихсон. С.Эрдэнэ ээ, чи гэмт хэргийн бүлэглэлийн гар хөл болохоо боль. Чи АН-ын дарга байх эрхгүй хүн. Чамайг АН-аас зайлуулна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC