Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ6 цаг 42 минутын өмнө"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"6 цаг 52 минутын өмнөТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү7 цаг 7 минутын өмнөГ.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ7 цаг 13 минутын өмнөУлаанбаатарт бороотой7 цаг 17 минутын өмнө"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

Улаанбаатарт 21 хэм дулаан

/5-р сарын 9/  -  10 цаг 56 минут

Малчид, иргэдийн анхааралд:

Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 08-ны 20 цагаас 05 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас хойш эргэж, бусад хэсгээр баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад хэсгээр 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC