Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ4 цаг 58 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 2 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд5 цаг 9 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

/5-р сарын 9/  -  11 цаг 01 минут

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч, профессор, хүүхдийн эмч Tомас Бауманн, төслийн ерөнхийлөгч, Швейцарийн Баар хотын хүүхдийн эмнэлгийн эрхлэгч, профессор Раоул Шмид болон НЭМГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор, эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах юм байна.

Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-өөс үндэсний хэмжээнд  “Нярайн түнхний дутуу хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007 оноос хойш нийт 308.254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж, 4.647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ.

2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлогдсон 21 хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний есөн үенд мэс засал эмчилгээг төслийн багтай хамтран хийж, практик сургал хийсэн байна.

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан уулзалтын хүрээнд тус төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC