Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ6 цаг 57 минутын өмнө"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"7 цаг 7 минутын өмнөТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү7 цаг 22 минутын өмнөГ.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ7 цаг 28 минутын өмнөУлаанбаатарт бороотой7 цаг 32 минутын өмнө"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

/5-р сарын 10/  -  9 цаг 17 минут

Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад зарим зөрчил илэрсэн байна.

Б.Амарсанаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй байна. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 1 орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай 2 орон сууц, Баянзүрх дүүрэг дэх 1 авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй байв.

Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах 2 орон сууцыг худалдан авахад ашигласан гэх арилжааны банкнаас авсан зээл, өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 тээврийн хэрэгсэл, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн үйлдэл юм.

Дээрх зөрчлүүд нь бүртгэл, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, лавлагаа болон бичгийн нотлох баримт, мэдүүлэг гаргагчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д албан бичиг илгээв.

“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хариу албан бичигт Б.Амарсанааг дээрх зөрчилтэй нь холбогдуулан Сургалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн талаар дурдсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC