Шинэ мэдээ

Хилийн боомтууд нэгдүгээр сарын 25-27-нд амарна6 цаг 7 минутын өмнөХоолоо зөв шингээх ТАВАН арга6 цаг 10 минутын өмнөКоронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байна6 цаг 11 минутын өмнөДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ1 сар 22. 11:58ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ1 сар 22. 10:24УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана1 сар 22. 10:22Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 22. 9:17Энэ өдрийн зурхай1 сар 22. 9:16Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ1 сар 20. 13:03Цэргийн бүртгэл эхэллээ1 сар 20. 13:00Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45

Үндэсний шигшээ багийн ирээдүйн тоглогчид “Элит академи”-д суралцана

/5-р сарын 10/  -  8 цаг 33 минут

Шигшээ багийнхаа амжилтад анхааран ажилладаг Монголын Хөлбөмбөгийн Холбоо 16, 19 хүртэлх насны “Элит академи”-ийг нээж, өсвөрийн шигшээ болон ирээдүйн үндэсний шигшээ багийн залгамж халааг тогтвортой бэлдэх ажлаа нэг шат ахиулан хийхээр боллоо.

“Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр холбооны ногоон талбайд болоход МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож “Ялалтын баярын өдөр “Элит академи”-ийн нээлтийг хийж байгаа учраас манай шигшээ багийн залуус олон сайхан ялалт байгуулахыг бэлэгшээж байна. “Элит академи”-тай хамтран ажиллах хүсэлтэй гадна дотнын дасгалжуулагч, мэргэжилтнүүдэд манай үүд хаалга нээлттэй байх болно” хэмээн ярилаа.

Уг академийн сургалт, бэлтгэлийг удирдан явуулах МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси “Элит академи зөвхөн Улаанбаатар хотын хөлбөмбөгчин хүүхэд залууст бус Монгол орны өнцөг булан бүрт байгаа авьяаслаг өсвөрийн хөлбөмбөгчдөд сонгон шалгаруулалт хийхэд нээлттэй байх болно” гэж “Элит академи”-ийн цар хүрээний талаар хүүрнэсэн юм.

Ирэх 09-р сард 16 насны шигшээ, 11-р сард 19 насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэхэд “Элит академи”-ийн тоглогчид голлох үүрэг гүйцэтгэж, мэдсэн сурснаа ард түмэндээ харуулах нь дамжиггүй. Мягмар, лхагва гарагт явагдах академийн бэлтгэлийг МХБХ-ны өсвөр үе, залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик удирдахаас гадна нас насны шигшээ багийн дасгалжуулагч нар ажиллах болно.

Академийг удирдан явуулах багш дасгалжуулагч нар болон суралцагч хөлбөмбөгчдөдөө амжилт хүсье.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC