Шинэ мэдээ

Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй4 минут 38 секундын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна9 минут 20 секундын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо11 минут 2 секундын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй39 минут 20 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ43 минут 32 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42

Сургууль, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөнд саад учруулсан хашааг буулгалаа

/5-р сарын 10/  -  9 цаг 43 минут

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулав. Тухайн хэсгийн оршин суугчид болон 24 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд үүнийг “Ёстой л нүдээ олсон ажил боллоо” хэмээн сайшааж байлаа. Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Т.Төгс-Од “Энэ хавьд амьдардаг иргэн бүрийн хүсэн хүлээж байсан зүйл биеллээ оллоо. Энд төрийн болон хувийн хэвшлийн олон сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл явган хүний зам байхгүйн улмаас хүүхдүүд машинуудтай зэрэгцээд авто замаар явахаас өөр аргагүй байсан. Харин одоо явган хүний замыг чөлөөлж өгснөөр хүүхэд багачууд амар тайван зорчих боломж олдож байгаад их баяртай байна” гэлээ.

“Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. “Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн ярьсан.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг өнөөдөр албадан буулгалаа.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Ц.Отгонбямба “Хашаа, хайс” арга хэмжээний хүрээнд манай дүүрэг 36 байршилд судалгаа гаргаж чөлөөлөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 16 байршилын газрыг чөлөөлж явган хүний зорчих хэсгийн газруудыг чөлөөлөөд байна. Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьсан байгаа. Бид гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлнэ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC