Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Сонгууль угтсан шоу

/5-р сарын 15/  -  9 цаг 52 минут

2020 оны УИХ-ын сонгуулийн шоу эхэлжээ. Сонгуульд нэр дэвших нөхдүүд өөрсдийн нутаг орноо эргэж тойрч, зарим арга хэмжээнүүдэд оролцож тууз хайчилж явна. Өөрөөр хэлбэл, нэр дэвших тойргоо усалж эхэлсэн гэсэн үг. Тухайлбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ сарын 14-нд Говь-Алтай аймгийн багуудад хурдан удмын азарга гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулжээ. Гэвч энэхүү арга хэмжээ нь нутгийн зон олонд тийм ч таатай санагдаагүй аж.  Хурдан удмын азарга өгч байхаар сум орон нутгийн иргэдэд хэрэгтэй нэг ч гэсэн асуудлыг шийдсэн бол хэмээн нутгийн хөгшчүүл толгой сэгсэрч суугаа гэнэ.

Хурдан удмын адуу тэр тусмаа азарга үнэтэй. Дор хаяж 10 саяаас буудаггүй. Гэтэл сум болгоны багт ийн өгч, бэлэглэж байгаа нь хайран юм. Түүний оронд эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, эсвэл боловсролын салбарт компьютер зэргийг өгч болохоор байсан хэмээн нутгийнхан халаглаж байгаа аж.

Эрх барьж буй намын генсекийн оновчгүй, мэдрэмжгүй улстөрийн шоу нутгийн зон олонд таалагдах нь битгий хэл нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан сурагтай.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC