Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа

/5-р сарын 16/  -  13 цаг 02 минут

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнийг АТГ-т шалгуулахаар өгсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Т

Тэрбээр энэ талаар  “Капитал банкны дампууралтай холбоотой иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихлоо. Үүний эзнийг нь олох талаар АТГ-ыг ажиллаач гэж хүсэхээс гадна  С.Эрдэнийг шалгаач гэж гомдол гаргаж байна.

Үүнд 3 шалтгаан байна.  Нэгдүгээрт: Их хурал дээр гишүүд иргэдийн тэтгэврийн мөнгийг банкуудад хувааж байршуулах нь эрсдэлтэй байна. Өчнөөн мөнгө төгрөг алга болох аюул байна гэж гурван жил ярьсан. Юм хийх болов уу гэж хүлээсэн ч хийсэнгүй. Ард түмний мөнгө төгрөгийг яаж хамгаалах гэхээс илүү хэрхэн ашиг орлого олох вэ гэдэг л чухал юм байна. Гишүүд ерөөсөө ажиллаагүй, худлаа яриад байгаа учраас хандах нь зөв гэж үзлээ.

Хоёрдугаарт, С.Эрдэнэ  банкинд байршуулсан асуудлыг би мэдэхгүй гэж ярьж байна билээ. Гэтэл С.Эрдэнэ чинь сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон юм. Тэр зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэгээд ямар банкинд байршуулах вэ гэдгээ С.Эрдэнээс асуудаг баримт тодорхой бий. Гэтэл надад хамаагүй гэж байгаа нь ичгэвтэр байна.

Гуравдугаар, “Шударга бусын хонгил” гэгч зүйлийг би анхлан хөндсөн. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын тавьсан дарга нар өөрчлөгдлөө. Шинэ хүмүүс томилогдлоо.  Энэ шинэ дарга нарыг ажил хийх болов уу гэж олон нийт хүлээж байгаа" гэлээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC