Шинэ мэдээ

У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ6 цаг 55 минутын өмнөСэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57

Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна

/5-р сарын 17/  -  11 цаг 05 минут

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.

Тодруулвал Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна. 

“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна.  Төсөл хэрэгүүлэх хугацаа хоёр жил байх юм.

Мөн өнгөрсөн онд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байсан Говь-Алтай аймгийнхны 15 тулгамдсан асуудлаас төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтийг Засгийн газраас энэ оны Улсын төсөвт суулгуулснаар барилга угсралтын ажил үргэлжилж ашиглалтад орж эхэлжээ. Үүнд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга ашиглалтад орж, Онцгой байдлын албаны барилга, Хүүхэд, залуучуудын ордоны барилгын гүйцэтгэл 100 хувь хийгдэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. 50 ортой хүн эмнэлэг, ЭМШУИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC