Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"

/5-р сарын 23/  -  13 цаг 55 минут

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны 05 дугаар сарын 17-нд Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг нас барсан байдалтай хэвтэж байхыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн анх харсан гэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд талийгаачийн ар гэрээс зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл хийж буйгээ тодотгосон юм.

О.Баасанхүү гишүүн хэлэхдээ  “Төрийн ордны нэг давхарт АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Миний өрөө хэрэг болсон газрын наад талын өрөө. Тухайн өдөр чуулганы хуралдаан 18.00 цагт тараад, өрөөндөө хүмүүстэйгээ уулзчихаад гарах гэж байхдаа хүн газар унасан байхтай таарсан. Би хуульч хүн, ялангуяа 20 гаруй жил Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, материалуудтай танилцаж байсан хүний хувьд зохих арга хэмжээг авсан.

Төрийн ордон бол хуультай, хуулиараа төрийн тусгай хамгаалалтын газар буюу ТЕГ-ын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын удирдлагуудад шууд мэдэгдсэн. 103 ирээд, амь насаа алдсан байна гэдэг дүгнэлт гаргасан учраас нөхцөл байдлыг баримтжуулан, фото зургийг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн” гэсэн юм. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дуу чимээ гарахыг та сонссон уу?

-Манай өрөөнд дуу чимээ сонсогдох ямар ч боломжгүй. Хоёр давхар хаалгатай.

-Та тухайн үед талийгаачийг хараад шууд таньсан уу?

-Тухайн үед Г.Батхүү агсны толгой орчим бүхэлдээ цус болж, хамар, амнаас нь цус гарсан байсан.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC