Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 53 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 57 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд6 цаг 5 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"

/5-р сарын 24/  -  13 цаг 47 минут

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан" Иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа гөлөрчхөөд, явахгүй байна даа. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очиж.   УИХ-ын гишүүд нь сахилга батаа яаж сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй байна. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор байгаад огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Манан-г зайлуулчихвал Монгол сайхан болно гээд МАНАН бүлэглэлийн зарим дарга нарыг зайлуулсан нь үнэн. Сайжраад байгаа зүйл харагдахгүй байна. Хуулийн байгууллагыг шинэчлэх эрхийг нь төрийн гурван өндөрлөгт өгсөн. Хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ард түмэндээ үнэнээ хэл. УИХ өдөр өнжүүлэх биш.  УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг удирдсан шиг удирдаж томоохон ажлуудаа хиймээр байна" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC