Шинэ мэдээ

С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН5 минут 30 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан8 минут 59 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь34 минут 48 секундын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргажээ9 сар 12. 11:32Монгол хүний амь ХЭЗЭЭ үнэтэй болох9 сар 12. 11:26ЗӨВЛӨМЖ: Ундны усны эрүүл ахуйг ХАНГАЦГААЯ9 сар 11. 15:38Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана9 сар 11. 15:28

Дональд Трамп сүмо үзэж, түрүүлсэн бөхөд өөрийн нэрэмжит цомыг гардууллаа

/5-р сарын 27/  -  12 цаг 38 минут

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийх төрийн айлчлалаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн билээ. Тэрээр өчигдөр Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн болох Рэйва эриний анхны башёны сүүлийн өдрийн барилдааныг үзжээ.

Ерөнхийлөгч Трамп энэ үеэр түрүүлсэн бөх болох 25 настай мэгашира цолтон Асаноямад өөрийн нэрэмжит “United States President’s Cup” нэртэй цомыг анх удаа гардуулсан байна.

Харин Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо Даваажаргал гэмтлийн улмаас зодоглоогүй бол шинэ озэки Такакэйшёо бэртэл аван, тэмцээнийг дундаас нь орхисон юм. Рэйва эриний эхний башёд түрүүлэх хүсэлтэйгээ хэлж байсан хоёр бөх байхгүй болж, ёкозүна Какүрюү хамгийн түрүүлэх боломжтой бөхөд тооцогдож байлаа. Гэвч башё хэний ч төсөөлж байгаагүй үр дүнтэй дуусч мэгаширагийн найм дахь бөх, Такасаго дэвжээний Асанояма Рэйва эриний анхны башёд түрүүлэв.

Энэ удаагийн сүмогийн тэмцээн дээр хэд хэдэн уламжлал эвдэгдсэн байна. Дурьдахад, Сүмо үзэхдээ дэвжээний дэргэдээс үзсэн хүмүүс тусгай олбог дээр завилж суух ёстой бол ерөнхийлөгч Трамп гэргийн хамт сандал дээр тухлан суужээ. Мөн  тэрээр дэвжээ буюу дохён дээр гарахдаа хүн бүр гутлаа тайлах ёстой байдаг уламжлалыг үл тоон гуталтай гарсан байна.

Энэ талаар Японы зарим хэвлэлүүд Трампын гуталтай хөл тавьсан дэвжээг ариулахыг Сүмогийн Холбоонд санал болгожээ. 

Мөн Сүмо бөхийн тэмцээний сүүлийн өдөр Сүмогийн Холбооноос барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олбогоо шиддэг уламжлалыг хориглосон бөгөөд энэ нь ерөнхийлөгч Трампын аюулгүй байдалтай холбоотой байжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC