Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 49 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 53 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд6 цагийн өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Хэнтийн нөхөн сонгууль хугацаагүй хойшлогдлоо

/5-р сарын 28/  -  9 цаг 55 минут

Нэр бүхий иргэд Д.Гантулгыг “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 49 дүгээр тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

 Энэхүү мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр /2019.05.27/-нд хуралдлаа. Хуралдаанаар “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 49 дүгээр тогтоол буюу Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй хэмээн үзсэн.

            Харин “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол  нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзлээ.

Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй ба Хэнтийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийн тов ийнхүү хугацаагүйгээр хойшлогдож байгаа юм.

Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийг УИХ-д хүргүүлэх юм. Харин УИХ уг шийдвэрийг ажлын 15 хоногт багтаан хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ.

Уг нь УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нар эхнээсээ тодорч эхлээд байв. Тодруулбал, МАХН-аас намын дарга Н.Энхбаяр, АН-аас Хэнтий аймгийн экс дарга Ж.Оюунбаатар нарын нэр дэвшихээр болж байв. Харин МАН-ын нэр дэвшигч хараахан тодроогүй байсан юм. Тэгвэл зарим улс төрч судлаачдын хэлж буйгаар Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх нь МАН-д ашигтайг хэлж байна. Тиймээс тэднийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ийнхүү нөлөөлж хугацаагүйгээр хойшлуулах шалтгаан болгосон гэх шүүмжлэл цахим орчинд гараад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC