Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

"УБ хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ"

/5-р сарын 29/  -  17 цаг 47 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

  Тэрээр нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх асуудал гэдгийг онцолсон юм.

Мөн нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль бусаар бусдад олгосон зарим газар олголтыг жишээ болгож танилцуулсан юм. Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк”-нд тус бүрийг нь 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч “Улаанбаатар хотын банк” өөрийн мэдэлд авсан байсан талаарх баримт, материалыг тэрээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тодорхойлов. 

Мөн Олон улсын “Найрамдал” төвийн бүтэц, чиг үүргийг өөрчлөх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.  “Найрамдал” төвийн ойр орчмын газруудыг ч бас өнгөрсөн хугацаанд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон, төрийн тусгай хамгаалалттай бүс, дархан цаазат Богд уулын Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор” барих нэрээр их хэмжээний газрыг олгосон зэргийг тэрээр холбогдох баримтаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Засгийн газар цаашид ийм хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй, таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авна гэлээ.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд замбараагүй, хууль бусаар олгосон газар олголтыг яаралтай цэгцлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна.  Тус ажлын хэсгийнхэн болон Засгийн газрын холбогдох сайд нар ирэх даваа гарагт НЗДТГ-т өнгөрсөн жилүүдийн хууль бус газар олголттой холбоотой асуудлыг судалж, Засгийн газарт эргэж танилцуулахаар юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC