Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 45 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 49 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд5 цаг 56 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өглөө

/5-р сарын 30/  -  9 цаг 33 минут

 

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Хотын Захирагч талийгаачдын ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ. Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье” хэмээв.

Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг маргааш олгохоор болсон гэдгээ Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ үеэр мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC