Шинэ мэдээ

С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН6 минут 12 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 минут 41 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь35 минут 30 секундын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргажээ9 сар 12. 11:32Монгол хүний амь ХЭЗЭЭ үнэтэй болох9 сар 12. 11:26ЗӨВЛӨМЖ: Ундны усны эрүүл ахуйг ХАНГАЦГААЯ9 сар 11. 15:38Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана9 сар 11. 15:28

Хүүхдийн баярын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

/5-р сарын 31/  -  10 цаг 05 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагуудын асрууд тус тус байрлана.

Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааны болон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд 10:00-00:00 цагийн хооронд “Гайхамшигт долоо хоногуламжлалт арга хэмжээг 9 дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

05-р сарын 18-наас 06-р сарын 02-ний өдрүүдэд 13:00, 15:00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5000 төг/

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

06-р сарын 01-нд 14:00, 16:00 цагуудаас 2 хон удаа Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол "БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8000 төг/

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

06-р сарын 01,02-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10000,20000,30000 төг/

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-нд 14:00 цагаас “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

06-р сарын 01-нд 12:00-15:00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. 

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ

05-р сарын 27-ноос 06-р сарын 02-нд 10:00-20:00 цагийн хооронд Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40000/

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбайд “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

05-р сарын 31, 06-р сарын 01,02-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд “Монгол хүү" үндэсний  хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагуудад Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн соёлын ордонд зохион байгуулна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-15:00 цагийн хооронд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC