Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

“Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгох шийдвэр огт гараагүй гэв

/6-р сарын 4/  -  10 цаг 23 минут

Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийв. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хийсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Сүүлийн үед цахим орчинд гадаадын компанид нийслэлийн зүгээс 50 га газрыг өгөхөөр шийдвэрлэсэн байна гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ташаа мэдээлэл олон нийтэд тарж, бусдын болон төрийн ажилд саад болохгүйн тулд хэвлэл мэдээллээр дамжуулж, зөв мэдээлэл өгч байна. Анх БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд, Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон. Тяньжин хотын захиргаатай хамтран ямар ажил хийж болох талаар судалгаа хийж, санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд дотоодын хэрэгцээг хангах, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах үүргийг зарим яамны сайд болон нийслэлд үүрэг болгосон. 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий сайд Тяньжин хоттой хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилго бүхий 10 бүтээлч, бодит ажлын санаачилгын хүрээнд тусгасан ажлуудын нэг нь Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжийг судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг өгсөн. Түүнээс биш ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжид 50 га газар өгөх үүрэг өгөгдөөгүй, газар олгох шийдвэр огт гараагүй гэдгийг та бүхнээр дамжуулж албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье” гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.

Мөн “ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдсан. Манай улсын хувьд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоор хангах боломж хүнд. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1.424 га газраас 15.341 тонн ургац авахаар ажиллаж байна. Хаврын тариалалтаар 166.9 га-д төмс, хүнсний ногоо 243.5 га-д тариалсан. Хүлэмжийн ногоо 36.6 га, тэжээлийн ургамал 342.1 га газарт тариалалт хийгдэж байна. Нийслэлийн 1.4 сая хүн амд өнөөдрийн ургац, тариалалтыг нийслэл орчимд тариалаад хангах ямар ч боломж байхгүй. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангах асуудал жил бүр хүндрэл учирч байгаа тул хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааг дотооддоо хангах үүргийн дагуу бид байнгын судалгааг хийсээр байна" хэмээлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC