Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 55 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 59 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд6 цаг 6 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд үзүүллээ

/6-р сарын 5/  -  10 цаг 07 минут

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар өчигдөр /2019.06.04/-нд  МҮОНРТ-ийн “Үзэл бодол” ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд үзүүллээ.

Бичлэгийг өмнө нь УИХ-ын гишүүд болоод 200 гаруй сэтгүүлчдэд үзүүлж байсан. Уг бичлэгийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын 660 хоногийн гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн бөгөөд устгасан хэсгийг дахин сэргээж, боломжит хэсгийг нь ийнхүү үзүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл бичлэгт 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд болсон үйл явдлыг зарим хэсгийг багтаажээ. 

Бичлэг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд хийгдсэн байна. Зоорийг 2000 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд энэ хэргийг хүлээлгэхийн тулд ийн тусгайлан бэлтгэсэн гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байв.

Түүнчлэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгасан ажлын хэсгийн ажилтнууд Олон улсын гэрээ, конвенци болон Монгол Улсын хууль тогтоомжийг долоон үндэслэлээр зөрчсөн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Тухайлбал, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг” конвенци, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуулийг зөрчсөн гэж байгаа юм.

Хэргийг эргэн сануулбал,

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсэг 18 жилийн дараа 2016 оны 12 дугаар сарын 27-нд анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг бүлэглэж шунахайн сэдлээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг хөнөөсөн гэм буруутайд тооцож 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулан үүрэг бүхий Түр хороог байгуулагдан ажиллаж байгаа билээ. Түр хороонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар багтаж буй.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC