Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилчид хар тамхины хэргээр саатуулагдлаа

/6-р сарын 7/  -  9 цаг 10 минут

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан үйлдлийн таслан зогсоосон хэрэг гарлаа.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.  

 "Тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгт холбогдуулаад ХБНГУ-ын тал тухайн автомашинд зорчиж байсан Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, консулын  газрын жолооч нарыг Дрезден хотод саатуулсан байгаа. Хилийн чанадад суугаа Элчин сайд болон Консулын газарт томилогдох хүмүүс Төрийн албаны салбар зөвлөл буюу Дипломат ажилтны хуулийн дагуу томилогддог. 

Энэ мэдээллийг авсан даруйдаа Консулын газраар холбогдож арга хэмжээ авч ажиллаж байгаа.  Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй. Энэ бол Монгол улсын нэр хүндийг сэвтээсэн ноцтой хэрэг. Тийм учраас цаашид ийм хэрэг гаргахгүй байх тал дээр ГХЯ холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Германы талтай Дипломат консулын газраар мэдээлэл солилцож ажиллаж байгаа" гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC