Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 22 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 26 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд5 цаг 33 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

/6-р сарын 7/  -  9 цаг 19 минут

УИХ-ын нэгдсэн чуулганаар /2019.06.06/ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн дараах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн хэлэлцэв. Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх. Тухайлбал, “бичил” гэсэн ангилалд жилийн 250 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая төгрөг болгож, “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгож, тус тус нэмэгдүүлэв. Сангаас олгох зээлийн хэмжээг энэхүү ангилалтай уялдуулан нэмэгдүүлэх, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж зээл олгохоор өөрчлөв.

Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн хоёр тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх шаардлагатай болсон тул “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны" гэснийг “2020 оны” болгож өөрчилсөн гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа иргэдэд төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх бодитой алхамыг төсөлд тусгасныг  илүүтэй тодруулж байлаа.
Татварын багц хууль батлагдсантай холбоотойгоор 300 сая төгрөг хүртлэх зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас, үүнээс дээш төгрөгийн зээлийг арилжааны бусад банкаар олгох болсон гэж УИХ-ын М.Оюунчимэг хариуллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллыг тодорхой болгосноор тэрхүү ангилалд багтсан бизнес эрхлэгчдэд төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг тодорхой болно. Мөн хуулийн төслийн гол зорилго иргэдийг ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн гэж үзэж байна гэж байлаа.
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC