Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ4 цаг 58 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд5 цаг 2 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд5 цаг 10 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдаг байдлыг хална

/6-р сарын 7/  -  9 цаг 56 минут

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  өчигдөр (2019.06.06) УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

    УИХ-ын 60 гаруй гишүүн энэхүү төслийг өргөн мэдүүлж буйг гишүүн Д.Лүндээжанцан хэвлэлийн бага хурлын эхэнд тэмдэглэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсны үндсэн дээр төслийг боловсруулсан байна. 

Энэхүү төслөөр нийгмийн аль нэг бүлэг, давхарга, ямар нэг улс төрийн нам, хүчний эрх ашиг, сонирхолыг онцлон оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан гэдгээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.

    Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү 7 нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон нийтийн шүүмжлэлийн дагуу хууль батлах босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ард түмний санал бодол Үндсэн хуульд тусгагдаж буйн нэг илрэл гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс олон тооны санал ирсэн гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр гишүүд дурдав.

Ерөнхий сайд болоод 4 хүртэл тооны УИХ-ын давхар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно

Түүнчлэн  УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах буюу “давхар дээл”-ийг тайлах асуудлыг зөв хэлбэрээр тусгахад төсөл санаачлагчид ихээхэн анхаарч ажилласан гэв. Монгол Улс парламентын засаглалтай улс бөгөөд бусад оронд 100 хувь байдаг аж. Харин Монгол Улсын засаглалын онцлогийг тооцож үзээд Ерөнхий сайд болоод 4 хүртэл тооны Улсын Их Хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах зохицуулалтыг оруулжээ. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний 5 нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хамт хэрэгжүүлэхэд институт хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт сулрах үндэслэл болохгүй хэмээн үзсэн байна. 

Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдаг байдлыг хална

Мөн улс орны хөгжлийг хөтлөх Засгийн газар нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой байх асуудлын хүрээнд Ерөнхий сайдын бие даасан, тогтвортой байдлыг нь хангахаар танхимаа бүрдүүлэх талаар тусгажээ. Тодруулбал, хариуцлага тооцож, чөлөөлж, огцруулах эрхтэй байхаар өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ. Ерөнхий сайдыг УИХ-аас томилох бөгөөд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн танхимаа бүрдүүлж, УИХ-д танилцуудаг байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.  Ингэж УИХ-ын эрх мэдлийг хумиж, Монгол Улсын хөгжүүлэх эрх, бололцоог Ерөнхий сайд нарт олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдаг байдлыг халж, хэрэв Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах бол хамтад нь шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг өргөн мэдүүлдэг байх, УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар томилдог болно

Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг  ард түмэн сонгох зохицуулалт хэвээр үлдэх бөгөөд нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх,  сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэн байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа сонгодог байх аж. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг өөрчлөхтэй холбоотой агуулга бүхий ямар нэг заалт төсөлд байхгүй, Үндсэн хууль тусгагдсан Ерөнхийлөгчийн эрх хэмжээний талаарх зохицуулалтууд хэвээрээ хадгалагдаж байгаа аж. Ерөнхийлөгчийн талаарх зохицуулалтууд нь 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэрэгжих хугацаатай юм байна.  

Шүүгчдэд тавих шаардлагыг өндөржүүлж, насны босгыг нэмэгдүүлжээ

    Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсантай холбогдуулан, шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдлийг хараат бус байлгах нөхцөлийг хангахаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн асуудлаа хариуцдаг, шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллуулахаар, энэ нь олон нийтийн төлөөлөөс бүрддэг байхаар төсөлд тусгажээ. Жишээ нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг УИХ-ын холбогдох Байнгын хороод томилгооны сонсголд оруулаад, нийт гишүүдийн 2/3 саналаар зөвхөн 1 удаа 4 жилийн хугацаагаар томилдог байхаар тусгасан гэв.  Шүүгчдэд тавих шаардлагыг өндөржүүлж, насны босгыг нэмэгдүүлжээ. Ерөнхий шүүгчдийг томилдог байсныг өөрчилж, сонгох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөржүүлж, улс төрчид орж ажиллах асуудлыг зогсоохоор холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс ирүүлсэн олон тооны саналд дүн шинжилгээ хийж, холбогдох судалгаа хийснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 1 удаа 9 жилийн хугацаатайгаар томилох заалтыг төсөлд тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд улс төрөөс ангид, иргэдийн хяналт, оролцоо бүхий шүүх засаглал төлөвших бүрэн боломж бий гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв.  

    Мэдээллийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Улс орнууд хөгжлөөрөө уралдаж, хол тасарч байхад бид хэдий болтол дороо хий эргэж, гацсаар байх вэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж, хэрэгжүүлснээр төрийн аливаа үйл ажиллагаанд тулгараад буй гацаанууд арилж, Монгол Улс урагшаа хөгжиж, иргэдийн аж амьдрал дээшлэн, эрх мэдлийн зөв тэнцвэр, хуваарилалтын үр дүнд хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдах нөхцөл бүрдэнэ гэдэг үзэл баримтлалтайгаар бид төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар олон жилийн турш, хэд хэдэн парламент дамжин яригдаж байв. Маш олон санал гарсан, сүүлийн хоёр жилд олон тооны судалгаанууд хийж, ард түмний санаа бодлыг байнга сонсож, нэгтгэж  байсны дүнд төслүүдийг боловсруулан ийнхүү зуны дунд сарын шиний 3-ны өдөр өргөн мэдүүлээд байгааг Та бүхэнд дуулгаж байна” гэлээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC