Шинэ мэдээ

Түрээсийн орон сууцыг ингэж түрээслэнэ5 цаг 57 минутын өмнөАлдартнуудын "шүдгүй" зургууд6 цаг 1 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд6 цаг 9 минутын өмнөЯГ ТҮҮН ШИГ-8 ДУГААРЫН ЯЛАГЧ БАЯРЦЭНГЭЛ6 сар 24. 11:55Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Өнөөдрөөс хаагдах замууд6 сар 24. 11:47Хөшигийн хөндийн нисэх буудал6 сар 24. 10:2725-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.6 сар 24. 10:20“Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй генерал байна"6 сар 21. 14:38М.Энхсайханыг сэжигтнээр баривчлан шалгаж байна6 сар 21. 13:38Бага насны хүүхдээ автомашинд хараа хяналтгүй орхиж болохгүй6 сар 21. 11:13Хууль бусаар их хэмжээний эм, тариа оруулж ирснийг саатуулав6 сар 21. 11:09461-р хорих ангиас оргосон этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ6 сар 21. 11:06М.Энхсайханыг цагдан хорьжээ6 сар 21. 10:32Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн6 сар 21. 10:27Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна6 сар 20. 17:45ЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 сар 20. 11:48Хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 сар 20. 11:40Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ6 сар 20. 9:50Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно6 сар 20. 9:45

"Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн"

/6-р сарын 11/  -  9 цаг 25 минут

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс аюулын харанга дэлдэж буй тэмбүү өвчнийг устгах, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50-55  хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. 1990 оноос өмнө хүн амынхаа 95.5 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан. Өнөөдөр бид тэмбүү өвчинтэй тэмцэх цаг болсон. Энэ асуудал ҮАБЗ-ийн түвшинд хүрч, яригдаж байгаа энэ асуудал олон жилийн турш яригдсаар ирсэн. Тиймээс бид ярианаас ажил руу шилжиж байна. Мэргэжлийн бүх хүмүүс энэ чиглэлийн үйл ажиллагаа нь төрийн бодлогын түвшинд явагдах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс эрүүл мэндийн салбар нийгмийн халдварт өвчинтэй тэмцэж ,үр дүнг нь үзэх үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ орсон" гэлээ. Мөн  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч,  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр түүхэн шийдвэр гаргаж байна. "Улаантариа-2" буюу төрөлхийн тэмбүү өвчнийг устгах хоёр жилийн аян эхлүүлж байна. Хүн амын дундах тэмбүү өвчнийг усгах зорилготой аяны зорилт нь нэгдүгээрт, жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах. Хоёрдугаарт , хүн амын дунд тэмбүүгийн халдварыг оношлож, эмчлэн устгах юм" гэсэн бол ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл архидалт, ядуурал, гэр бүл салалт, хувь хүний зан үйлтэй холбоотой. социализмын үед маш сайн хяналт эмчилгээ, оношлогоо далайцтай сайн хийж үүний цаана байгаа хавьтагчийг илрүүлэн оношилж байсан. Энэ өөрчлөгдсөн. Хүний эрх, ажилгүйдэл, байгууллагууд ажилтнуудаа үзлэг шинжилгээнд хамруулахгүй байгаа байдал. Мөн уул уурхай уурхайд маш олон залуус ажиллаж гэр бүлээсээ хол байгаа нь БЗХӨ тарааж байгаа энэ байдалтай тэмцэх ёстой" гэв. Түүнчлэн хувь хүнээс төсөв мөнгө гарахгүй гэдгийг энэ үеэр албаныхан огцолж байлаа.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC