Шинэ мэдээ

БҮГДЭЭРЭЭ НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛӨХӨӨ БОЛЬЧИХВОЛ ЕР НЬ ЯАХ ВЭ???9 цаг 12 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье12 сар 5. 12:30Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.12 сар 5. 8:32Онцгой байдлын байгууллага “А” үнэлгээ авлаа12 сар 5. 8:26Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв12 сар 5. 8:23Энэ өдрийн зурхай12 сар 5. 8:21Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 5. 8:20Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо12 сар 4. 11:42Лионель Месси дээд амжилтын эзэн боллоо12 сар 4. 10:01ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 4. 9:56Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.12 сар 4. 9:55Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо12 сар 4. 9:09Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ12 сар 3. 17:55Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ12 сар 3. 12:27Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгааллаа12 сар 3. 11:47Дүрэм зөрчсөн торгуулийн мэдээлэл тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утсанд очдог болно.12 сар 3. 11:43Үдэшлэгийн трэнд үс засалтууд12 сар 3. 11:40Асашёорюү Д.Дагвадорж Моллаей Саеидэд гурван өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ12 сар 3. 9:17Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа12 сар 3. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов12 сар 3. 9:06

NBA: Тони Паркер зодог тайллаа

/6-р сарын 11/  -  12 цаг 41 минут

NBA-н түүхэнд нэр нь тодоор бичигдэн үлдэх цөөн тооны Европ тоглогчдын нэг, Францын шигшээ багийн холбогч Тони Паркер зодог тайлах болсноо зарлалаа. Энэ жил 37 настай Франц эр анх 2001 оны драфтын 28 дахь сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож, домогт Грег Поповичийн удирдлага дор анх иржээ.

Улмаар тэрээр 2003, 2005, 2007, 2014 онуудад энэ багтай хамт NBA-н аварга цолыг авч чадсанаар Дэлхий нийтэд өөрийгөө нотлон харуулсан юм. Замналынхаа сүүлийн жилийн Шарлотт Хорнетс багт өнгөрүүлсэн Франц тоглогч шигшээ багтайгаа хамт өндөр амжилтыг үзүүлж байсан бөгөөд 2013 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Ингэхдээ өөрөө тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор мөн тодорсон байдаг.

Тэрээр өчигдөр ESPN-д өгсөн ярилцлагадаа: “Хэрвээ би Тони Паркер шиг тоглож чадахгүй бол аваргын төлөө өрсөлдөж чадахгүй. Тийм байдлаар сагсанбөмбөг тоглохыг хүсэхгүй байна” гэж хэлсэн аж.

Удалгүй Т.Паркер өөрийн сошиал хуудсандаа: “Сагсан бөмбөгөөс зодог тайлахад их олон зүйл бодогдож байна. Миний хувьд гайхамшигтай аялал байлаа. Миний хамгийн гоё мөрөөдөл энэ байсан.NBA-д болон Францын шигшээ багт өнгөрүүлсэн гайхалтай хором бүрийг хэзээ ч мартахгүй” гэж бичжээ.

NBA-д 18 улирлыг үдэхдээ Тони Паркер улирлын 1151 тоглолтод оролцож, 15.5 оноо, 5.6 оновчтой дамжуулалтыг дундчилжээ. Харин плейоффт 226 тоглолт хийж, 17.9 оноо, 5.1 оновчтой дамжуулалтыг хийсэн байдаг.

Нийт 6 удаа бүх оддын тоглолтод сонгогдож байсан тэрээр 2007 онд Финалийн Үнэ цэнтэй тоглогч болсноос гадна, Бүх NBA-н багт 4 удаа нэрлэгдэж байсан удаатай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC