Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ3 цаг 26 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа3 цаг 36 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ3 цаг 43 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй3 цаг 49 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна3 цаг 53 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо3 цаг 55 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй4 цаг 23 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ4 цаг 28 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна

/6-р сарын 14/  -  11 цаг 23 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

“Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажил зургаадугаар сарын 25 гэхэд дуусна. Ажлыг 11 аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байгаа. Хийсэн тохижилт болон ногоон байгууламжийнхаа арчилгааг аж ахуйн нэгжүүд арваннэгдүгээр сар хүртэл хариуцаад хийнэ” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Наадамчдын замын урд талд тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил явагдаж байхад замын ард талд дулааны шугам сүлжээ нэрээр газар ухсан, эргээд хучилтаа хийгээгүй, орчны ногоон байгууламжийн ажлыг сүйтгэсэн байв. Уг ажилтай танилцсан Хотын захирагчийн зүгээс ажлыг гүйцэтгэж буй холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэн, орчин тойрноо бохирдуулсан ийм зүй зохисгүй ажил хийж болохгүй, энэ асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Мөн зам дагуух ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг стандартын дагуу тохижуулах, тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ногоон байгууламжийн ажилд саад учруулахгүй байх, хамтарч тохижилтын ажилд оролцох шаардлага хүргүүлэх, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагууд хамтраад энд хяналтаа тавиад явахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл болгов.

Хотын захирагч С.Амарсайхан “Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хот хамтраад дэмжээд явна. Харин нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан, тохижилтийн ажилд саад учруулсан асуудлыг хууль дүрмийнхэн дагуу шийдэх болно” гэдгээ онцолж хэлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC