Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ4 цаг 38 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа4 цаг 48 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ4 цаг 56 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй5 цаг 1 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна5 цаг 6 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо5 цаг 8 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй5 цаг 36 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ5 цаг 40 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо

/6-р сарын 14/  -  12 цаг 08 минут

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардари их хэмжээний мөнгө угааж, улсаасаа гадагш гаргасан гэх авлигын ноцтой гэмт хэргийг үгүйсгэж, хилийн хоргио цуцлуулах гарах хүсэлт гаргасан ч холбогдох байгууллага нь хүлээж авахаас татгалзсанаар түүнийг цагдан хорихоор боллоо.

Даваа гараг (10/VI)-т цагдаа болон Зардариг дэмжигч Пакистаны ард түмний намын гишүүд Исламабад дахь түүний гэрийн гадаа багахан хэмжээний сөргөлдөөн үүсгэсэн бол удалгүй тус намын ахмад гишүүн нь Зардариг хорьсон тухай мэдэгджээ. Дашрамд дурдахад түүний эхнэр Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашч байгаад 2007 оны 12 дугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан юм.

2008-2013 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Зардари нь удаан хугацаанд авлигын хэрэгт нэр холбогдсон ба улс даяараа түүнийг  “Ноён 10 хувь” гэж нэрлэдэг байна. Энэ нь түүнийг авлигын тохиролцоо бүрээсээ 10 хувийг өөрт авдаг тухай Пакистан дахь Ал Жазирагийн сурвалжлагч Камал Хайдэр дурдсан бол Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний эгч, Фаряал Талпурийг ч Үндэсний хариуцлагын товчооноос байцаан шалгаж байгааг тэмдэглэжээ.

Мянга мянган хуурамч данснууд

Зардаригийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд сая сая ам.долларыг сэжиг бүхий банкны болон компаниудын дансаар дамжуулан гаргасан байна.

Пакистаны эрх бүхий байгууллага өнгөрсөн онд олон тооны ядуу иргэдийн дансанд их хэмжээний мөнгө гэнэт шилжин орж, удалгүй бүх мөнгийг хоослон авсныг тогтоосон бол Дээд шүүхээс нь уг хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах түр хороог байгуулан ажилласны үр дүнд мөн оны 9 дүгээр сард 400 сая гаруй ам.доллар олон мянган бодит эзэнгүй, хуурамч дансаар дамжин гарсныг тогтоожээ.

Эх сурвалж:АТГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC