Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ4 цаг 51 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа5 цаг 1 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ5 цаг 9 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй5 цаг 14 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна5 цаг 19 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо5 цаг 21 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй5 цаг 49 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ5 цаг 53 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно

/6-р сарын 20/  -  9 цаг 45 минут

Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг цуцалжээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгав. 

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ.

Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байна. Энэ онд гэхэд л “Эко Алтан Заамар”, “Пентатерра” компанид гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг сайд Х.Баделханд үүрэг болголоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай. Тухайлбал улсын хэмжээнд байгаа 1500 гаруй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станц, агуулахад гурван байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн гурван байцаагч хяналт тавьдаг. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч л хяналт тавьдаг байна.

Иймээс хяналт шалгалтын чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, улсын байцаагчийн орон тоог ирэх оноос нэмэхээр шийдвэрлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC