Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ5 цаг 4 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа5 цаг 14 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ5 цаг 22 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй5 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна5 цаг 32 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо5 цаг 33 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй6 цаг 2 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ6 цаг 6 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн

/6-р сарын 21/  -  10 цаг 27 минут

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Уул уурхайн компаниуд хариуцлага байх үүднээс салбарын яам болон ААН-үүдтэй нэгдэж гарын үсэг зурсан. Үүний үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ? 

-Уул уурхайн салбар бол эмзэг салбар. Салбарынх нь бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь иргэдэд зөвөөр ойлгуулахгүй бол байгалийн тэнцвэртэй байдал алдагдсан, хөрсний илэгдэл болон эвдрэл үүссэн зэрэг асуудлууд уул уурхайн салбарыг сөрөг байдал руу оруулдаг. Өмнө нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн ААН-үүд нэгдэж, бодлогоо нэгтгэж, нэгдмэл байр сууриа илэрхийлэн зохион байгуулалтад орж байгаагүй. Тиймээс цаашдаа зөв зохион байгуулалтад орж, ААН-үүдээ дэмжиж, буцаад ААН-үүдээсээ экспортын орлогыг нэмэгдүүлж авах зорилготой. Экспортын орлого нэмэгдэнэ гэдэг нь Монгол Улсад валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Түүгээрээ дамжуулан бусад салбарыг дэмжих, нийгмийн асуудлуудыг шийдэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг ихээхэн үр дагавартай байх болно.

-Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогтцэций, Ноён сумдад уул уурхайн компаниуд хамгийн их байдаг. Тэгсэн хэрнээ энэ сумдын иргэд ажилд орж чаддаггүй гэсэн асуудлыг ярьдаг. Нутгийн иргэд болон компанийн үйл ажиллагаа хоёр хоорондоо зөрчилдөөд байх шиг байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн нэг чигт оруулах вэ? 

-Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа голлох аймгууд бол Өмнөговь, Дорноговь, Дорнод. Тэгэхээр эдгээр аймагт орлого бүрдүүлж байгаа төсвийн хуваарилалтаас 30 хувийг нь орон нутагт үлдээхээр зохицуулвал иргэд олон биднийг дэмжинэ. Гол нь байгалийн баялагаа ашиглуулчихаад тодорхой төсвөөс ГОТ-ыг нь нэмэхгүй, 30 хувийг нь өгөхгүй болохоор иргэд бухимддаг. Уул уурхайн салбарт нүүрс, зэс, алт, газрын тос гээд явна. Эдгээрийг салбар салбараар нь хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн салбарын хөгжлийн хөтөлбөрийг оруулж батлуулсан. Одоо үүний дагуу бүх ажил явагдана. 

-Шатахууны үнийн асуудалд хэр анхаарч байна вэ. Энэ сарын 4-ний өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаад шатахууны үнийг бууруулахаар болсон. Гэхдээ цаашид ахиад нэмэгдэх үү. Үүнд үнийн зөвлөл ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? 

-Сангийн яамны зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авсан. Засгийн газарт өөр зохицуулалт хийх боломж бололцоо бараг байхгүй. Одоо бид ААН-үүдтэй уулзаж байна. ААН-үүдийн тооцоо судалгаа, үйл ажиллагааны зардал дээр манай мэргэжилтнүүд хяналт тавиад, ярилцаад явж байгаа. Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдтэй яриад үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр маргаашаас буулгаж эхлэх байх.

-Нийт шатахууны хэрэглээний ердөө 30 хувь нь иргэдийн хамгийн их хэрэглэдэг буюу АИ-92 шатахуун байгаа. Тэр иргэдийн хэрэглээд 30 хувь дээр үнийг барьж болохгүй байгаа юмуу?

-АИ 92 дээр Засгийн газар авах ёстой арга хэмжээг ав гэж онцгой албанд хэлсэн. Гэхдээ хувийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байхад бид шууд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс ороод “наад үнээ буулга” гэж хэлэх нь хууль зүй болон ёс зүйн хүрээнд байж болохгүй асуудал. Нөгөө ААН-үүд алдагдал хүлээчихээд надтай шүүхдэлцээд явах асуудал үүсэх ч боломжтой. Энэ мэтчилэн зөрчилдөх маргаантай асуудлууд үүсэх тохиолдол байна. Аль болох зохицуулалтын хэмжээнд зөв ойлголцож,  ямар ч хүндрэл бэрхшээл саад гарсан гар гараа барилцаад, бодлогоо нэгтгээд, гаргалгаагаа хамт гаргаад, хамтраад урагшлъя гэдэг бодлогыг барьж байна. Бид ойлголцож, хамтарч, урагшлах ёстой. Хувийн хэвшлийг ерөөсөө ад үзэж болохгүй. Хувийн хэвшил нь татварын байр суурийг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл мөн. Төр ойлгох юмаа ойлгоод хүчээ өгөөд, хувийн хэвшил нь бас ойлгох юмаа ойлгоод хүчээ өгөөд хүчээ нэгтгээд, хамтраад урагшлъя л гэдэг байр суурьнаас хандаж байна.

Эх сурвалж: zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC