Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Дональд Трамп, Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзлаа

/7-р сарын 1/  -  9 цаг 09 минут

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын гэнэтийн уулзалт боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы нийслэл Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгос улсыг заагладаг DMZ буюу цэрэггүй бүсэд уулзах гэнэтийн саналыг тавьсан. Ким Жон Ун ч түүний саналыг хүлээн авснаар АНУ-ын Ерөнхийлөгч “Их 20”-ийн уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болжээ. 

АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpамп, БНАСАУ-ын удиpдагч Ким Жон Ун наp хоёp Солонгосыг тусгааpладаг цэрэггүй бүсэд уулзаж, гаp баpьжээ.

Хоёp оpны удиpдагчид өнгөpсөн хоёpдугааp саpд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан хоёp дахь дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзаж буй нь энэ юм. "Тантай дахин уулзах таатай байна. Энд уулзана хэмээн төсөөлж байсангүй" гэж Ким Жон Ун хэлжээ.

Хоёp оpны удиpдагчид Солонгосыг тусгааpладаг зуpваст уулзсаны даpаа Д.Тpамп БНАСАУ-ын хилийг даван 20 алхжээ. Ингэснээр тэpбээp АНУ-ын Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Еpөнхийлөгч боллоо.

Үүний даpаа тэд буцаж, БНСУ-ын хилээр нэвтэpсэн юм. Уулзалтын дараа  хэвлэлийн бага хурал хийж Д.Трамп товч мэдээлэл өгчээ. 

Хоёр тал  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хооронд ажлын түвшний яриа хэлэлцээг ойрын 2-3 долоо хоногийн дотор сэргээхээр тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн уулзалтын гол ач холбогдолын нэг боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ ирээдүйд цуцална гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, гэхдээ одоогийн байдлаар хадгалагдах болно гэв. “Би энэ хориг арга хэмжээг цуцална гэдэгт найдаж байна. Энэ улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан нь надад таалагдахгүй байна. Би найдаж байна, гэхдээ хориг арга хэмжээ одоогоор хүчин төгөлдөр үлдэж байна” гэж Трамп  хэвлэлийн бага хурал дээр ярьжээ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойт Солонгосын удирдагч Ким Жон Уныг Д.Тpамп  Вашингтонд а тааламжтай цагтаа айлчлахыг урьсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC