Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ4 цаг 9 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа4 цаг 19 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ4 цаг 27 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй4 цаг 32 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна4 цаг 37 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо4 цаг 38 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй5 цаг 7 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ5 цаг 11 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авлаа

/7-р сарын 3/  -  18 цаг 57 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн бүлэг /2019.07.03/-нд ээлжит хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх тухай саналыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн албан хүсэлтэд “Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал их байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг мөн. Арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулах гэдэгтэй маргаж байгаа хүн байхгүй. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг огтолж хэрхэвч болохгүйг Та бүхэнд сануулъя. Миний бие ард түмнээс сонгогдсон төлөөллийн хувьд УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлаж байна. Авах зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг баяр наадмын дараа болгож өгнө үү” гэсэн санал ирүүлсэн.

Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийг хэлэлцэх журмын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлэг тасралтгүй явна. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы хуралдааныг долдугаар сарын 16-20-ны хооронд явуулах шийдвэр гаргалаа. Харин долдугаар сарын 4-5, мөн 8-9-ний өдрүүдэд ажлын дэд хэсгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаас 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Цаашлаад хаврын чуулганыг хаах хуулийн хугацаа нь болсон. Иймд энэ баасан гаригт хаврын чуулганыг хаагаад, ээлжит бус чуулганыг нээхээр хэлэлцсэн. Ерөнхийлөгч долдугаар сарын 16-ны нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, санал хэлэхээр болсон. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчтэй ижил санал өгнө гэж байгаа. Үүний дараа ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Эндээс гурав дахь хэлэлцүүлэг хийх эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC