Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ4 цаг 30 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа4 цаг 40 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ4 цаг 48 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй4 цаг 53 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна4 цаг 58 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо4 цаг 59 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй5 цаг 28 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ5 цаг 32 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Малыг амьдаар нь экспортод гаргахгүй

/7-р сарын 4/  -  10 цаг 34 минут

Малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо.

Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал:

-  2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/

-  2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/

-  2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/

-  2017 оны 284 дүгээр тогтоол /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат/ 

Цаашид махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж байгаа 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекистан, Иран Улстай мал, эмнэлгийн сертификат тохиролцох зэрэг ажил хийж байна.

Энэ хүрээнд хот орчимд мал бэлтгэхгүй байх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргах,  орон нутагт бол мал эмнэлгийн хяналтан дор мах бэлтгэдэг байх зэрэгт анхаарч эхэлжээ.

Мал амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC