Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ4 цаг 8 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа4 цаг 18 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ4 цаг 26 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй4 цаг 31 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна4 цаг 36 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо4 цаг 38 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй5 цаг 6 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ5 цаг 10 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй Сонсголонгийн гүүрийг нээлээ

/7-р сарын 6/  -  11 цаг 42 минут

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өчигдөр 2019.07.05-нд нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, туслан гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд  ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаасаа богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.  Уг гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ гүүр нь 38 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байгаа. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд хийж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Наадмын дараа нөгөө урсгал буюу хуучин гүүрийн засварын ажил эхлэнэ. Энэ гүүр нээгдсэнээрээ энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг эрчимжүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй”  хэмээн ярилаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийт 289.4 м урт хоёр урсгалтай, дөрвөн эгнээ гүүр болж байна. Энэ гүүрэн дээр маш их түгжрэл үүсдэг байсан. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо. Хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна” гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC