Шинэ мэдээ

С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН32 минут 48 секундын өмнөГ.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан36 минут 17 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ1 цаг 36 минутын өмнөЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57Сентеррагоулд Монголия компани мэдэгдэл гаргажээ9 сар 12. 11:32Монгол хүний амь ХЭЗЭЭ үнэтэй болох9 сар 12. 11:26ЗӨВЛӨМЖ: Ундны усны эрүүл ахуйг ХАНГАЦГААЯ9 сар 11. 15:38Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана9 сар 11. 15:28

Ө.Энхтүвшин: Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангагдлаа

/7-р сарын 8/  -  13 цаг 59 минут

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долдугаар сарын 6-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

-Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ  ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусах юм гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга баригдаж байна. Жишээ нь, өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно.

Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасч байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярьж байлаа.

Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ.

Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа.

Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгожээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC