Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ3 цаг 43 минутын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа3 цаг 53 минутын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ4 цаг 1 минутын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй4 цаг 6 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна4 цаг 11 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо4 цаг 12 минутын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй4 цаг 41 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ4 цаг 45 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

/7-р сарын 8/  -  14 цаг 08 минут

Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Мөн наадмын өдрүүдэд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын шууд дамжуулалтыг үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангаж зорчих, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тоёотагийн нэрэмжит Цом гардуулах арга хэмжээг 2019 оны долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх аж.

Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж буйгаа өнөөдөр баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсэгт гардуулан өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC