Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Наадмын түрүү бөхийг “Тоёота цом”-оор байлна

/7-р сарын 8/  -  20 цаг 46 минут

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш Тоёота Сейлс Монголиа ХХК энэ жилийн наадмын түрүү бөхөд “ТОЁОТА ЦОМ”  гардуулна.

Монголын хамгийн том мөнгөн аягатай, дэлхий дээрх хамгийн том цом болж байгаагаараа онцлог аж.

Энэ талаар  Тоёота Сейлс Монголиа ХХК  болон Нийслэлийн Засаг даргын  Тамгийн газрын хамтарсан төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Үндэсний Их баяр Наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа Тоёота компани хамтын ажиллагааны хүрээнд жолооч, зорчигчийн замын хөдөлгөөний болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийн ажлыг олон нийтэд зориулан уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ түрүү бөхөд автомашин бэлэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн хамтын ажиллагаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад онцлогтой байх бөгөөд судалгаа болон олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлж  Тоёотагийн нэрэмжит ТОЁОТА ЦОМ гардуулахаар болжээ. 


Монголдоо анхдагч  “ТОЁОТА ЦОМ” Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур дөрвөн багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулжээ.

Түрүү бөхөд цом гардуулах үйл ажиллагаа долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт болно

Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билэгзүйн бүх ухааныг уламжлат ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээжээ. Таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд 4 зүгийг эрхшээхийн билэгдэл, баяр жаргалтай байж  урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл хүн бүхэн аз жаргалтай байхыг билэгдэхийн зэрэгцээ  хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээсэн байна.

Энэ нь Монголын хамгийн том мөнгөн аягатай цом, дэлхий дээрх хамгийн том цом болж байгаагаараа онцлог аж. Уг цом шилжин явахгүй бөгөөд наадмын түрүү бөхөд насан туршид нь хадгалагдан үлдэх бөгөөд цом гардуулах үйл ажиллагаа долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт болох юм. 

Мөн Тоёотоа Сэйлс Монголиа ХХК-ийн зүгээс унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд морин морины хүүхдүүдийн хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж  Үндэсний Их Баяр Наадам зохион байгуулах хорооны ажлын хэсэгт хүлээлгэж өгсөн юм.  

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши:
Монгол түмэндээ, Үндэсний  их баяр наадмын мэндийг дэвшүүлж байна. Манай Тоёота автомашиныг өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэглэдэг монголчууддаа энэ дашрамд талархлаа илэрхийлж байна. Бид энэ жил зургаа дахь удаагаа наадмын үйл ажиллагаанд  хамтран ажиллаж байна. Манай компани жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Энэ чиглэлээрээ Монголчуудаа зориулан багагүй ажил хийсэн. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид хамгаалах хувцас хэрэгслийг бэлэглэж байгаа юм. Та бүхэн сайхан наадаарай” гэсэн юм. 

Наадамчдадаа зориулан ТОЁОТА Сэйлс Монголиа ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан Тоёота асарыг байршуулж наадмын шууд дамжуулалтыг олонд үзүүлж, авто хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээллийг олонд түгээх юм. Мөн наадмын өдрүүдэд морин уралдааныг дагах хэвлэл мэдээллийн 3 автомашиныг жолоочийн хамт гаргаж өгч дэмжлэг үзүүлэх гэнэ. 

Сонирхуулахад, Тоёота Мотор Корпорацийн албан ёсны дистрибьютер нь Тоёота Сэйлс Монголиа бөгөөд албан ёсны дилерээр Таван Богд ХХК, Мөнххада ХХК ажилладаг аж. Эдгээр компани нь Тоёота брэндийн баталгаат сэлбэг хэрэгслийн худалдаа, дэлхийн жишигт нийцсэн засвар үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC