Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд...11 сар 11. 14:272020 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлнэ11 сар 11. 10:26УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана11 сар 11. 9:53Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ11 сар 11. 9:53Хошууч генерал Б.Баярмагнай "Монголын Үндэсний фронт"-ыг орхилоо11 сар 11. 9:47Энэ өдрийн зурхай11 сар 11. 9:46Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 11. 9:45УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.11 сар 8. 11:56Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав11 сар 8. 11:02Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа11 сар 8. 10:54Д.БЯМБАСҮРЭН: САНГИЙН САЙД АА, ГОНШГОНОХ ХЭРЭГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БАЙ11 сар 8. 10:43Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна11 сар 8. 10:17Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ11 сар 8. 10:14Энэ өдрийн зурхай11 сар 8. 9:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 8. 9:09ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ11 сар 6. 10:19МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА11 сар 6. 10:09Гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам гарцыг хаасан зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна11 сар 6. 9:50IT ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ ОРОСТ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ11 сар 6. 9:47

“THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагналаа

/7-р сарын 9/  -  9 цаг 30 минут

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад их баяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагнаж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсч байна” хэмээлээ.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC