Шинэ мэдээ

Завхан аймагт цас их орсны улмаас авто замын хөдөлгөөнийг хаажээ4 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ4 минут 44 секундын өмнөЭнэ өдрийн зурхай5 минут 24 секундын өмнөДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд...11 сар 11. 14:272020 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлнэ11 сар 11. 10:26УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана11 сар 11. 9:53Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ11 сар 11. 9:53Хошууч генерал Б.Баярмагнай "Монголын Үндэсний фронт"-ыг орхилоо11 сар 11. 9:47Энэ өдрийн зурхай11 сар 11. 9:46Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 11. 9:45УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.11 сар 8. 11:56Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав11 сар 8. 11:02Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа11 сар 8. 10:54Д.БЯМБАСҮРЭН: САНГИЙН САЙД АА, ГОНШГОНОХ ХЭРЭГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БАЙ11 сар 8. 10:43Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна11 сар 8. 10:17Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ11 сар 8. 10:14Энэ өдрийн зурхай11 сар 8. 9:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 8. 9:09ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ11 сар 6. 10:19

"АИ92 бензиний үнэ литр тутамд 50 төгрөгөөр буулаа"

/7-р сарын 9/  -  14 цаг 32 минут

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Он гарснаар дэлхийн зах зээл дээрх түүхий тос болон импортоор орж ирж байгаа түүхий тос тонн тутмын үнэ өссөн. Үүнээс шалтгаалан АИ92 шатахуун гурван удаа үнэ нь өсч 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. 2019 оны тавдугаар сарын сүүлээр шатахууны үнэ буурсан.  Харин зургадугаар сарын эхээр дизель 40-50 төгрөг, АИ92 шатахуун 50 орчим төгрөгөөр буурсан байна. Мөн долдугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгалаа. Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч буурах юм. Өөрөөр хэлбэл, он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгийн үнэ буурсан. Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байна. ОХУ-аас манай нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байна. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авсан байна. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана" гэлээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC