Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Улаанбаатарт 30 хэм дулаан байна

/7-р сарын 10/  -  10 цаг 37 минут

Малчид, иргэд, наадамчидын анхааралд:

11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

2019 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаас 07 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC