Шинэ мэдээ

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ4 цаг 41 минутын өмнөБ.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах эсэхийг өнөөдөр шийдэх үү5 цаг 49 минутын өмнөНамын бүлэг, зөвлөл хуралдана5 цаг 54 минутын өмнөҮс засуулбал сайнтай нөхөрлөнө5 цаг 57 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 18 хэм дулаан5 цаг 58 минутын өмнөСурагчийн дүрэмт хувцас, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна8 сар 17. 13:53Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана8 сар 17. 13:22УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалал8 сар 17. 13:19Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 13:18Улаанбаатарт 20 хэм дулаан байна8 сар 17. 13:17Хөгц үүссэн иогурт худалдаалж байжээ8 сар 16. 17:12Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна8 сар 16. 17:06МАН-ын бүлэг нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй8 сар 16. 14:07Өнгөрсөн сард ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгджээ8 сар 16. 12:16Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь8 сар 16. 11:41Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана8 сар 16. 11:40Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна8 сар 16. 11:34МАН-ын бүлэг хуралдана8 сар 16. 11:28Үс засуулахад тохиромжгүй8 сар 16. 11:11Улаанбаатарт 19 хэм дулаан8 сар 16. 11:10

Нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа

/7-р сарын 10/  -  15 цаг 38 минут

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв.

Хүндэт өргөмжлөлөөр:

- Ц.Галбадрах  “Хү” хамтлагийн ахлагч, багийн гишүүд

- Д.Сэрдарам  “Миний клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч, байгууллагын гишүүд

- Д.Болор-Эрдэнэ  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт

- Т.Түвшинбаатар  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын аврагч усчин, ахлах ахлагч

 “Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим сая хүнд хүргэж, Европын 13 улс, 23 хотоор аялан тоглосон байна.

“Миний клуб” байгууллага нь залууст байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээ төлөвшүүлэн, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйлсэд татан оролцуулдаг. Тус байгууллага улсын хэмжээнд 16 газарт 700 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.  

Аврагч-усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар нь Онцгой байдлын албыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж 780 гаруй гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.

Д.Болор-Эрдэнэ нь олон жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллан Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг шагнадаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC