Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлнэ.

/7-р сарын 22/  -  10 цаг 38 минут

 

“Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5  буюу 14 хоногийн хугацаанд явагдах юм. 

Юуны түрүүнд НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмблэх юм байна. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ хэмээн холбогдох албаныхан мэдэгдээд байгаа. 

Түүнчлэн Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулахаар болж байгаа юм.  Харин  орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй юм..

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

Цахимаар бүртгүүлэх шатанд ямар нэгэн цаасан материал нэхэхгүй аж. Интернет орчинд шууд оруулах боломжтой мэдээллийг шаардах гэнэ. Иргэд цахимаар бүртгүүлээд шаардлагад нийцсэн тохиолдолд бичиг баримтын бүртгэлийг нэхэх юм байна. Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC