Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Хууль зөрчин нууцаар ажилласны улмаас 2 хүн амиа алдав

/8-р сарын 7/  -  15 цаг 15 минут

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 хүн усанд унаж осолдсон бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулснаас энэхүү осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

 

Хяналт шалгалт үргэлжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC